Бидний тухай



Манай компани 2013 онд үүсгэн байгуулагдаж, улмаар 2014 онд Монгол Улсын Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамнаас 2014/J01 дугаар бүхий “Байгаль орчны аудит” хийх тусгай зөвшөөрөл авсан. Тус компани нь Монгол Улсын байгаль орчны аудитын анхны компаниудын нэг бөгөөд бид байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаан дахь байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, үл нийцлийг арилгах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, хараат бус хөндлөнгийн зөвлөмж, дүгнэлт гаргадаг. 



  



ХҮНИЙ НӨӨЦ 


Манай компани байгаль орчны салбарт 10 болон түүнээс дээш жил ажилласан, мэргэжлийн арвин туршлагатай боловсон хүчнээр хангагдсан бөгөөд байгаль орчны аудитын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэдэг. Бүх ажилчид БОНХЯ-наас зохион байгуулдаг байгаль орчны аудиторын сургалтад хамрагдаж, Монгол Улсын байгаль орчны аудиторын гэрчилгээ авсан. 




Бидний тухай

Байгаль Орчны Аудитын Холбоо нь гишүүддээ үйлчилгээ үзүүлэх Төрийн Бус Байгууллага юм..

Гишүүнээр элсэх
Сургалтанд суух
Форум

Холбоо барих

  • Манай хаяг:
  • Утас:
  • Имэйл:

Get in Touch

  • Address:
  • Phone:
  • E-mail: