Сургалт
БОНХЯам болон МУИС-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу МУИС-ийн зохион байгуулдаг “Байгаль орчны аудитор бэлтгэх сургалт”-д БОАХ нь 2014 оноос эхлэн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Туслан гүйцэтгэгчийн хүрээнд тус сургалтын бүртгэлийг хийж, МУИС-д өгдөг.
- Бүртгэл
- Сонгон шалгаруулалт
- Сургалтын гэрээ
- Сургалтын төлбөр
Сургалтын төлбөрийг тооцохдоо МУИС-ийн УЗ-өөс тогтоосон сургалтын чиглэл бүрийн тухайн хичээлийн жилийн 1 кредит цагийн төлбөрийг суурь хураамжтай уялдуулан тооцдог бөгөөд энэ нь жил бүр шинэчлэгддэг. 2014 оны сургалтын төлбөр нь дараах байдлаар тогтоогдсон.
- Сургалтын материал
- Сургалтын хөтөлбөр
БОНХЯ, НҮБХХ- ийн “Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх - 2” төслийн хүрээнд гадны зөвлөх болон үндэсний мэргэжилтнүүд хамтран сургалтын хөтөлбөрийг анх 2013 онд боловсруулсан. Түүнээс хойш сургалт бүрийн дараа шинэчлэн боловсруулж, сайжруулсаар ирсэн.
- Сургалтын хөтөлбөр болон лекцийн материалуудыг Сургалтын материал цэснээс харна уу.
- Шалгалт
Аудиторын эрх олгох шалгалт нь үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ:
1. Онол-эрхзүй 70%
2. Практик ур чадвар 30%
Онол-эрхзүйн шалгалт нь нийт үнэлгээний 70%-ийг эзлэх ба шалгалтыг МУИС-ийн Тестийн төвөөс авна. Практик ур чадварын шалгалт нь сургалтын явцад хийгдсэн дадлага ажлын тайлангаар тооцогдох ба энэ нь үнэлгээний 30%-тай тэнцэнэ. Нийлбэр оноогоор 80%-иас дээш үнэлгээтэй бол аудиторын гэрчилгээ олгогдоно. Нийт оноо 80% хүрээгүй тохиолдолд аудиторын эрх үүсэхгүй бөгөөд дахин шалгалт өгөх шаардлагатай. БОНХЯ, МУИС төлөөлөл оролцсон 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг үнэлгээг өгнө.
Монгол Улсын байгаль орчны аудиторын гэрчилгээ
Та манай байгууллагад гишүүнээр элсэхийг хүсч байна уу?
Гишүүнчлэлээр элсэх хүсэлт гаргах
Гишүүнчлэлийн анкет татаж бөглөөд eaamongolia@gmail.com хаягт илгээнэ.
Холбооны удирдлага хүсэлтийг нягтлах
Хүсэлтийг холбооны УЗ-ийн хурлаар хэлэлцэж эцсийн шийд гаргана.
Гишүүнээр элсүүлж батламж олгох
Гишүүнээр элсүүлэхээр тогтсон тохиолдолд батламж олгоно.